C++ (си плас плас эсвэл си нэмэх нэмэх гэж дуудна) нь компайлагддаг, free-form бичилттэй програмчлалын хэл. Өндөр түвшний болон доод түвшний програмчлалын хэлнүүдийн аль алиных нь шинж чанарыг өөрт агуулсан байдаг тул дунд түвшний хэл хэмээн ангилдаг. Императив, объект хандлагат, генерик програмчлалын шинж чанарыг бүрдүүлдэг.
C++ нь хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэлнүүдийн нэг бөгөөд олон тооны техник, програм хангамжийн платформ дээр хэрэгжүүлсэн байдаг. C++ ашиглан бичигдсэн програмууд нь гүйцэтгэл сайтай байдаг тул системийн програм, хэрэглээний програм, төхөөрөмжийн драйвер, эмбэддэд програм хангамж, өндөр гүйцэтгэлийн сервер, клиентийн програм, компьютерийн тоглоом гэх мэт энтертайнментийн чиглэлийн програм хангамж бүтээхэд хэрэглэдэг.[6] Маш олон нээлттэй эхийн болон пропритетари компайлерууд байдгаас FSF, LLVM, Microsoft, Intel компаниудын компайлерүүд нь хамгийн өргөн хэрэглээтэй. C++ нь гарсан цагаасаа C#[2], Java гэх мэт олон програмчлалын хэлэнд нөлөөлөх хүчин болжээ.
C++ хэлийг Белл лабораторид 1979 оноос Бярне Строуструп хөгжүүлж эхлэсэн бөгөөд анх C with Classes буюу класстай Си хэл хэмээн нэрлэж байжээ. Ерөнхийдөө Си хэлэнд класс гэх мэт объект хандлагат технологийн шинж чанарыг нэмж өгсөн байна. 1983 онд C++[7] гэж нэрлэсэн бөгөөд "++" операторыг хошин байдлаар хэрэглэжээ (C + C(lasses) = C++). Си хэл дээр класс, виртуаль функц, operator overloading, давхар удамшил, темплейт, exception handling гэх мэт зүйлсийг нэмж, type system болон бусад зарим шинж чанарыг нь өөрчилжээ.
C++ хэлийг Олон Улсын Стандартын Байгууллага (ISO) стандартчилдаг бөгөөд хамгийн шинэ хувилбар нь 2011 оны 9 сард ISO/IEC 14882:2011 нэртэй стандарт болж хэвлэгджээ (албан бусаар C++11 гэнэ).[8] Тус хэлний стандартууд нь 1998 онд анх ISO/IEC 14882:1998 гэж, дараа нь 2003 онд ISO/IEC 14882:2003 гэж гарч байжээ. Одоогийн стандарт болох C++11 нь эдгээрээс илүү олон давуу тал, өргөжүүлсэн стандарт санг агуулна.
C++ -ын оролт гаралтын систем:
#include<stdio.h> энэ бол standart input output -гэсэн толгой файл зарлаж байна
scanf()-бол гараас утга авах команд
printf()-бол дэлгэцэнд хэвлэх команд
C++ -ын хувьсагчын төрөлүүд
int -тогтмол тооны хувьсагч заралаж дуудах үедээ %d гэж бичнэ. Энэ нь 32 битийн өгөгдөл авна.
char -тэмдэгтийн хувьсагч зарлаж дуудах үедээ %c гэж дуудна. Энэ нь 8 битийн өгөгдөл авна
long
double
float -бутархай тооны хувьсагч зарлаж дуудах үедээ %f гэж бичнэ.
unsigned int ,float ,long double гэх зэргүүд байдаг энэ нь зөвхөн 0 ээс их тооны хувьд хэрэглэгдэнэ.энийг ашигласнаар компьютерийн хурд ихсэнэ.
C++ -ын давталт
for()-давталт бол тодорхой 1 тооноос хязгаар заасан тоо хүртэл 1 ээр нэмж эсвэл хорогдуулж давталт хийнэ.
Жишээ: 10-20 хүртэл тоолуулаад дэлгэцэнд хэвлэх.
#include <stdio.h> int main () { int a; /* for loop execution */ for( a = 10; a < 20; a = a + 1 ){ printf("value of a: %d\n", a); } return 0; }
while()-давталт бол өгсөн нөхцөл нь бүрдвэл давталт хийнэ.
Жишээ: 10-20 хүртэл тоолуулаад дэлгэцэнд хэвлэх.
#include <stdio.h> int main () { /* local variable definition */ int a = 10; /* while loop execution */ while( a < 20 ) { printf("value of a: %d\n", a); a++; } return 0; }
DO WHILE :
Жишээ: 10-20 хүртэл тоолуулаад дэлгэцэнд хэвлэх.
#include <stdio.h>
int main () {
/* local variable definition */
int a = 10;
/* do loop execution */
do {
printf("value of a: %d\n", a);
a = a + 1;
}while( a < 20 );
return 0;
}
Comments
Post a Comment