C++ ( си плас плас эсвэл си нэмэх нэмэх гэж дуудна) нь компайлагддаг, free-form бичилттэй програмчлалын хэл . Өндөр түвшний болон доод түвшний програмчлалын хэлнүүдийн аль алиных нь шинж чанарыг өөрт агуулсан байдаг тул дунд түвшний хэл хэмээн ангилдаг. Императив , объект хандлагат , генерик програмчлалын шинж чанарыг бүрдүүлдэг. C++ нь хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэлнүүдийн нэг бөгөөд олон тооны техник, програм хангамжийн платформ дээр хэрэгжүүлсэн байдаг. C++ ашиглан бичигдсэн програмууд нь гүйцэтгэл сайтай байдаг тул системийн програм, хэрэглээний програм, төхөөрөмжийн драйвер, эмбэддэд програм хангамж, өндөр гүйцэтгэлийн сервер, клиентийн програм, компьютерийн тоглоом гэх мэт энтертайнментийн чиглэлийн програм хангамж бүтээхэд хэрэглэдэг. [6] Маш олон нээлттэй эхийн болон пропритетари компайлерууд байдгаас FSF , LLVM , Microsoft , Intel компаниудын компайлерүүд нь хамгийн ө...
Search This Blog
Sict-Special5
Posts
Featured
Latest Posts
Posted by
suhee
C programming Тооны хүрд
- Get link
- X
- Other Apps